2022-2023 оны хичээлийн жилийн элсэгчийн хөнгөлөлт


  • Орон нутгийн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 600,000 төгрөгийн хөнгөлөлт
  • Баянзүрх дүүргийн харьяат оршин суугч эсвэл уг дүүргийн ЕБС төгссөн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 400,000 төгрөгийн хөнгөлөлт
  • Багш, сургуулийн өмнөх боловсрол, Нийгмийн ажил хөтөлбөрт элсэх эрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
  • Компьютер програм хангамж хөтөлбөрт элсэх эмэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
  • 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг хангасан Багш, сургуулийн өмнөх насны боловсрол; Багш, монгол хэл уран зохиолын боловсрол; Багш, гадаад хэлний боловсрол /англи хэлний багш/; Нийгмийн ажил; Сэтгүүл зүй; Орчуулга, гадаад хэл (хятад, солонгос хэлний орчуулагч); Аялал жуулчлалын менежмент; Банк; Нягтлан бодох бүртгэл; Санхүү; Бизнесийн удирдлага хөтөлбөрт элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрөөсэлсэгчдэд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлнө
  • ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт /Хүснэгт 1.-ийн Сургалтын төлбөрийн хөнгөлөлт тооцох ЭЕШ-ыг харна уу/
    • Элсэх мэргэжлээс хамаарч сургалтын төлбөрийн хөнгөлөлт тооцох ЭЕШ нь 501-600 оноотой элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50% чөлөөлнө
    • Элсэх мэргэжлээс хамаарч сургалтын төлбөрийн хөнгөлөлт тооцох ЭЕШ нь 601-700 оноотой элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75% чөлөөлнө
    • Элсэх мэргэжлээс хамаарч сургалтын төлбөрийн хөнгөлөлт тооцох ЭЕШ нь 701-800 оноотой элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө
    • Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгчийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт тооцох ЭЕШ нь 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 2,5 сая төгрөгийн, 601-700 оноотой бол 2,0 сая төгрөгийн, 501-600 оноотой бол 1,5 сая төгрөгийн хөнгөлөлт
  • 75% ба түүнээс дээш хөнгөлөлттэйгээр элсэн суралцагч нь Оксфордын EAP хөтөлбөрийн ном сурах бичиг болон цахим платформд нэвтрэх эрхийн төлбөр /210 ам.доллар/-ийг эхний хичээлийн жилд заавал төлнө.
  • 2022-2023 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч нь төгсөх хүртэлх хугацаандаа сургуулиас гарах, жилийн чөлөө авах бол шалтгаан үл харгалзан хөнгөлөгдсөн сургалтын төлбөрийг төлж тооцоог дуусгана
  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг давхардуулан олгохгүй.
2022-06-03 03:25

Буцах Бусад мэдээ