2021-2021 оны элсэгчдэд үзүүлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлт


1.Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл-D011409/, Нийгмийн ажил /D092301/  хөтөлбөрт эрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

2.Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/, Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /D011408/, Компьютер програм хангамж /D061302/, Сэтгүүл зүй /D032101/ хөтөлбөрөөр элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.

3.2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг хангасан нийт элсэгчдэд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% (АТҮ хөтөлбөрт элсэгч эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,5 сая төгрөгийг) хөнгөлнө.

4.ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт

а.Элсэх хөтөлбөрийн хөнгөлөлт тооцох хичээлээр 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100% (АТҮ хөтөлбөрт элсэгчэхний жилийн сургалтын төлбөрөөс 2,5 сая төгрөгийг) хөнгөлнө

б.Элсэх хөтөлбөрийн хөнгөлөлт тооцох хичээлээр 601-700 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75% (АТҮ хөтөлбөрт элсэгч эхний жилийн сургалтын төлбөрөөс 2,0 сая төгрөгийг) хөнгөлнө

2021-04-30 02:17

Буцах Бусад мэдээ