ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ


Өнгөрсөн хоногуудад БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс хуралдаад Отгонтэнгэр их сургуулийн “дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл”-ийг 100 хувийн саналаар 3 дахь удаагаа магадлан итгэмжлэхээр шийдвэрлэсэн.
Өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээг албан ёсоор Отгонтэнгэр их сургуулийн ректор Н.Энхзаяа-д гардуулав. 
Энэхүү 3 дахь магадлан итгэмжлэлийн онцлог нь эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсанаас гадна магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал давуу тал болж байгаа юм гэж албаны төлөөлөл яриандаа дурдлаа.
2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль Монголдоо анхдагч агаарын тээврийн үйлчилгээний анги нээгээд зогсохгүй сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулах зорилгоор Олон улсын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг олон түүхэн амжилтын эзэд болсоор байна.

2018-06-30 04:29

Буцах Бусад мэдээ