Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрөөр бүртгүүлэгчдийн анхааралд


Ярилцлагад ирэхдээ:

Богино ханцуйтай цамц, эсвэл футболка

Өвдөгний хэмжээний юбка /эрэгтэй бол брюки/

4 хүртэлх см-ийн өндөр өсгийтэй туфль /эрэгтэй бол ботинк

Хэт нилмэгэр, хэт задгай хувцаслахгүй байх, бага зэрэг бариу байж болно.

Ярилцлагад

  • Элсэгч өөрийгөө товч танилцүүлах
  • Энэ мэргэжлийн сонгосон шалтгаан
  • Ирээдүйн зорилго

Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрт суралцагч нь гадаад хэлний түвшин тогтоох шалгалт, сурлагын голч дүнгийн шаардлагыг ханган 3-р курсээсээ БНСУ-ын Хансу их сургуульд суралцах бөгөөд БНСУ-д эцэг, эх, ах, эгч, дүү гэх мэт ойр дотны хамаатан нь хууль бусаар оршин суугаагүй, визийн зөрчлийн түүхгүй байхын анхаарна уу.

 

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага

Биеийн өндрийн хувьд олон улсын стандартын дагуу агаарын хөлгийн бүхээг дэх аюулгүйн тоног төхөөрөмжийг босоо байрлалаас саадгүй авч ашиглах хэмжээний өндөртэй байна. Биеийн жин, ерөнхий харьцааны хувьд агаарын хөлгийн ослын гарцаар чөлөөтэй гарах боломжтой байна.

Өндөр: Эмэгтэй 162-175см, эрэгтэй 170-185 см байна. Биеийн жин нь биеийн өндрөөс хамаарна.

 Гоо зүй, гадаад үзэмжийг доорх үзүүлэлтээр сонгон шалгаруулна

  • Ил тод илэрхий гэмтэлгүй, нүүр болон гарын арьс /ил харагдах хэсэг/-д сорви шивээсгүй
  • Хэл ярианы гажиг согоггүй
  • Биеийн ерөнхий төрх, царай зүс, үс гэзэг гоо зүйн таашаалд нийцэх
  • Ил харагдах шүдний бүрээсгүй, хамар уруулын хэлбэр тэгш биш хэмтэй эсэх
  • Нүүрний пропорц хэвийн байх, нүдний хоорондын зай хол ойр эсэх
  • Инээмсэглэл

 Өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцааны соёл, багаар ажиллах чадварыг харгалзана.

2019-05-20 04:20

Буцах Бусад мэдээ