“LUXURY” ГОО БҮСГҮЙ ТЭМЦЭЭНД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ХОЁР ОЮУТАН ОРОЛЦОНО


2005 оны "Монголын мисс" Б.Гантогоо ОТИС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн хоёр оюутанд БНСУ-ын онгоц үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын зохион байгуулж буй “LUXURY” гоо бүсгүй тэмцээнд оролцох эрхийг олгосон юм.
Оюутнууд  тус уралдаанд үндэсний хувцас, гоёлын даашинзтай тайзны алхаа, гадаад хэлээр өөрийгөө танилцуулах гэхчлэн чадваруудаар өрсөлдсөнөөс агаарын тээврийн үйлчилгээний 1В ангийн оюутан Т.Нацагдулам, Б.Хишигжаргал нар шалгарлаа.

2018-06-05 10:04

Буцах Бусад мэдээ