“Агаарын тээврийн менежмент – Онгоцны үйлчлэгч” 2+2 хөтөлбөрт элсэгчдийн эхний өдрийн шалгаруулалт амжилттай боллоо


Отгонтэнгэр их сургууль Монгол улсад анх удаа “Агаарын тээврийн үйлчилгээний менежмент – Онгоцны үйлчлэгч“-ийн 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаад ЕБСургууль төгсөгчид болон эцэг эхчүүд маш их талархалтайгаар хүлээн авлаа. Сонгон шалгаруулалтын өмнө 2+2 хөтөлбөрийн онцлог, давуу тал, дадлагын бааз, хөтөлбөр хэрэгжүүлэгч Их сургуулиудын мэдээлэл болон элсэгчдэд олгох боломж, хөнгөлөлтийн тухай “Танилцуулга уулзалт”-ыг ЕБС-ийн төгсөгчид болон эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулсан. Монгол улсад анхдагч цоо шинэ эрэлттэй хөтөлбөр гэдэг нь элсэлтийн бүртгэлийн комисс ачаалалтай ажиллаж байснаас тодорхой харагдаж байсан. БНСУ-ын Хансо их сургуулийн мэргэжлийн тэнхимийн эрхлэгч болон  Отгонтэнгэр их сургуулийн баг хамтран  сонгон шалгаруулалтын комиссоор ажилласан бөгөөд шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

2017 оны 7 дугаар сарын 08-нд сонгон шалгаруулалт үргэлжилнэ.

2017-07-06 11:42

Буцах Бусад мэдээ