Отгонтэнгэр их сургууль олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдлээ


2017 оны 5 дугаар сард АНУ-ын ACBSP-ийн олон улсын шинжээчид болох АНУ-ын ACBSP-ийн олон улсын шинжээч доктор Ин Сун Томплер /Феониксийн Их сургууль/, Хумнат Панта /Бренаугийн Их сургууль/, монголын талаас шинжээч Д.Гэрэлмаа /СЭЗИС/ нар ажиллаж Үтгонтэнгэр их сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, оюутнууд, төгчөгчидтэй уулзан ярилцаж өөрийн үнэлгээний тайлан дээр гурав хоног ажиллан хангалттай сайн үнэлгээ авч олон улсад амжилттай магадлагдлаа. Ингэснээр тус сургуулийн төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үүд хаалга нээгдэж байна.

Тун удахгүй Отгонтэнгэр их сургуулийн багш нар АНУ-ыг зорин олон улсын магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авах бэлтгэлээ хангаад байна.

2017-06-16 07:39

Буцах Бусад мэдээ