Монголын дээд боловсролыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэрийнхэн


Монголын шилдэг их дээд сургуулиуд оролцох хүсэлт ирүүлснээр МУИС, СЭЗИС, ХААИС, ОТИС, МБДС-ийн найман баг АНУ, ЕВРОП, АЗИ-ийн гар утасны технологийн глобал зах зээлийг бүхэлд нь хамран богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ширүүн өрсөлдсөн. Тэд энэ төрлийн тэмцээний анхны үндэсний ялагч болох хүсэл тэмүүллээс илүү бие биенээсээ суралцах, олон улсын бизнесийн зах зээлд олон төрлийн шинжилгээ дүгнэлт хийх, аливаа байгууллагын марктингийг хэдэн сар жилээр төлөвлөж алсыг харж сурч байгаадаа баяртай байлаа.   8-р үеийн тоглолт дуусаад ганцхан секундын дараа Финляндын CESIM байгууллагын албан ёсны программ эцсийн дүнг шууд зарладагаараа алдартай. Учир нь ганхан секундын дотор луйвар булхай орох ямар ч боломжгүй. Тэгээд ч багууд шүүлтийн системийг өөрсдөө харан сууж байдаг аж.

Ингээд 8-р үеийн дүн гарахад ОТИС-I баг үндэсний ялагчид болсон юм. Тэмцээний дэд аваргаар ОТИС-II баг, гуравдугаар байранд   СЭЗИС-I баг тус тус шалгарлаа. Угаас байраас илүү туршлага, дадлага чухал байсан оюутнууд бие биедээ чин сэтгэлээсээ баяр хүргэж байгааг харахад өрсөлдөгч гэхээсээ хамтрагч байсан  уу гэлтэй.

Тэргүүн байр эзэлсэн ОТИС-1 баг урьд нь Дубайн тэмцээнд оролцсон харьцангүй туршлагатай хэдий ч тэмцээний явцад хүчтэй багуудын ширүүн өрсөлдөөн дунд олон хүнд үеүдийг давсан. Харин ОТИС-2 баг анх удаа орж байгаа учраас эхний үедээ тактикаа боловсруулах, үнийн өрсөлдөөнд ямар шийдвэр гаргах зэрэг олон хүнд нөхцөлд орж байжээ. Гэвч явцын дундаас нэг хүн шиг ажиллаж, бусдыгаа мэдрэх чадвар өссөнөөр ийнхүү үндэсний дэд аваргууд болсон юм. Улсын хийгээд хувийн топ их сургуулиудын эдийн засгийн чиглэлээр суралцагч оюутнуудын дунд анх удаа зохион байгуулсан “Бизнес загварчлал”-ын үндэсний аваргууд ийнхүү Отгонтэнгэр Их сургуулиас тодорчээ. Тэдэнд  ОТИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, оюутнууд баяр хүргэж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Монголынхоо боловсролын салбарын үнэ цэнийг дэлхийд таниулсан тэдэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэн ирэх жил болох олон улсын тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

Өнгөрсөн 11 сард  Дубайн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон таван оюутандаа сургалтын төлбөрийн нэг сая төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж байсан. Тэгвэл энэ удаа үндэсний аваргаар тодорсон ОТИС-1 багийн гишүүн Санхүүгийн 4б ангийн оюутан Э.Ундраа, Э.Ганбаяр, нягтлан бодох бүртгэлийн 4б ангийн оюутан Э.Уянга, ОУХМ-4 ангийн оюутан Н.Намуунтөгс нарт ирэх жилийн магистрийн төлбөрийн 280,000 төгрөг, санхүүгийн 3 ангийн оюутан Э.Энхзаяад 200,000 төгрөгийн тэтгэлэг олголоо. Мөн үндэсний дэд аварга болсон ОТИС-2 багийн гишүүн нягтлан бодох бүртгэлийн 3б ангийн оюутан П.Эмүжин, Д.Бямбасүрэн, Ж.Наранчимэг, Ц.Гэрэлцэцэг, санхүүгийн 3 ангийн оюутан Х.Сүхбат нарт ирэх жилийн сургалтын төлбөрийн 200,000 төгрөгийн тэтгэлэг олгосон юм. 11 сард болсон олон улсын бизнес загварчлалын тэмцээнээс эхлэн өнөөдрийн хүртэл багаа амжилттай удирдаж, зохион байгуулсан ЭЗТ-ийн эрхлэгч Э.Ганбат, үндэсний аваргын тэмцээнд ОТИС-2 багийг удирдан ажилласан М.Довууч нарт баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм.

Англи хэл дээр, онлайнаар найман үеийн турш өрсөлддөг энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаа ОТИС-ийн удирдлагууд энэ үеэр мэдэгдсэн.

Ийнхүү Монголын оюутнууд дэлхийн энд хүрсэнийг Отгонтэнгэр Их сургуулийнхан харууллаа.

2017-05-03 04:14

Буцах Бусад мэдээ