“COSMO STUDENT-ОТГОНТЭНГЭР” оюутан залуусын унших дуртай сэтгүүл болжээ


Орчин үеийн залуусын өнгө төрхийг илэрхийлж, сонгодог, шинэ содон бүхнийг бусдаас түрүүлж оюутнууддаа хүргэхийг зорьдог Отгонтэнгэр Их сургууль COSMOPOLITAN сэтгүүлтэй хамтран “COSMO STUDENT-ОТГОНТЭНГЭР”  сэтгүүл гаргалаа.  Оюутан залуусынхаа дуу хоолойг сонсож, тэдэн рүү чиглэсэн олон ажлыг санаачлан хийдэг ОТИС-ийн хамтарсан энэхүү сэтгүүлд өөрийн оюутан залуучуудаар COVER зургаа хийснээс гадна шилдэг багш нарын сонирхолтой зөвлөмжүүд орсон байна. 2000 гаруй оюутан чуулсан Отгонтэнгэрийн шилдэгийн шилдэг оюутнууд өөсрдийн туршлагаа хуваалцаж, хэрхэн зөв хүн байх талаар чин сэтгэлийн яриа өрнүүлжээ. Өөртөө итгэлтэй, зоригтой, хүчирхэг хувь хүнийг бүтээхийн төлөө зорьдог COSMO сэтгүүл шинэ үеийн төлөөлөл болсон залуучууддаа зориулж  COSMOSTUDENT  төслийг хэрэгжүүлж ийнхүү Отгонтэнгэрийн COSMO оюутнуудаар нүүр хуудсаа чимлээ.

Хуульч, эдийн засагч, санхүүч, сэтгүүлч, гадаад хэлний багш орчуулагч, сургуулийн өмнөх боловролын багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын минь талаар та энэхүү сэтгүүлээс дэлгэрэнгүй уншаарай. Хувийн хэвшлийн салбарт хамгийн анхны багш мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн, хамгийн анх магадлан итгэмжлэгдсэн, Анхны Их сургуулийн статустай болсон гээд боловсролын салбарт хийж бүтээснээрээ түүчээлэн яваа ОТИС-ийн амжилт ялалтын түүхийг та бас харах боломжтой.

Их дээд сургуульд элсэхээр олон сонголтын дунд яваа хүүхэд залуусдаа мэргэжлийн зөв чиг баримжаа, зөв сонголтыг COSMO STUDENT-ОТГОНТЭНГЭР хэлж өгч байна.

2016-06-02 08:10

Буцах Бусад мэдээ