Сургагч багш нарыг бэлтгэн гаргалаа


Нийслэлийн боловсролын газар, UNISEF-ийн “Бага насны хүүхдийн хөгжил-төсөл” хөтөлбөр, ОТИС-тай хамтран сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй 168 багш нар 2016 оны 05 сарын 23-26 өдрүүдэд сургалтанд хамрагдаж сертификатаа гардан авсан юм. ОТИС нь сургуулийн өмнөх насны хүүхдийн багш бэлтгээд гурав дахь төгсөлтөө хийсэн бөгөөд төгсөгч бүр ажлын байртай болж байгаагаараа онцлог байлаа. Тиймээс ч сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлд онцгой анхааран Нийслэлийн боловсролын газартай олон ажлыг хамтран зохион байгуулсны нэг нь энэхүү мэргэжил дээшлүүлэх сургалт байлаа. Бэлтгэгдсэн 168 оюунлаг багш нар эх орныхоо өнцөг булан бүрт сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

2016-06-02 01:24

Буцах Бусад мэдээ