Эко тур хийлээ


2015 оны 4 сарын 18-ны хагас сайн өдөр ЭЗБУС-ийн Санхүүгийн удирдлагын 2А, Б ангийн 40 гаруй оюутнууд Ж.Магнайбаатар, Н. Болормаа багш нарын хамт Улаанбаатар-Хустайн нуруу-Улаанбаатар гэсэн маршрутаар "Эко тур"  хийлээ. Тахь, буга, тарвага гээд амьтадыг ажиглаж танин мэдэхээс гадна аргал түүж байгалиа цэвэрлэж, орон нутгийн иргэдэд туслан, цэвэр агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээд ирлээ.

Монгол орон байгалиа хайрлан хамгаалж, түүнтэй зохицон аж төрөх талаар нийгмийн амьдралын бүх хүрээнд өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэглэж чадсан дэлхийн ховорхон орны нэг мөн. Монгол хүн бүр эрхэмлэн хүндэтгэх ариун нандин шүтээнтэй, тэр нь байгаль дэлхий гэж хэлж болно. 
Байгалийг хайрлан хамгаалах нь ердийн нэгэн ёс заншил төдий бус, байгаль нь хүний амьдрал, оюун санааны мөнхийн эх сурвалж байж, түүнийг түшиж аж төрөх, хүний гоо сайхны таашаал байгалиас бий болж түүнд уяран татагдах гоо сайханы мэдрэмж төрүүлж байдаг.
2015-05-21 10:44

Буцах Бусад мэдээ