Элсэлтийн бүртгэлийн системд тавтай морилно уу.
Бүртгүүлэхдээ зайлшгүй анхаарах зүйлс:
- Элсэлтийн журам болон бүртгэх явцад тайлбаруудыг сайтар уншиж бүртгэлээ хийнэ үү.
- Хувийн мэдээллийн хэсэгт утас, e-mail хаягаа сайтар шалгаж, засах шаардлага гарвал засвар хийж хадгална уу.
- Ерөнхий шалгалтын оноогоо сайтар нягтлан шалгаж, зөрүүтэй тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хандана уу.
- Бүлэг тус бүрийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна.
- Бүртгэлийн хураамжийг интернэтээр төлөхийн өмнө тухайн банкны гүйлгээ хийх Интернэт PIN код авсан байх ёстой. (Энэ нь банкны зүгээс тавьдаг болохыг анхаарна уу)
- Бүртгэлийн хураамжны гүйлгээ амжилттай хийгдсэнээр Таны бүртгэл амжилттай болж, бүртгэлийн хуудас хэвлэх боломжоор хангагдана.
- Бүртгэл хийх хугацаа дууссаны дараа элсэгчдийг онооны дарааллаар эрэмбэлж, хяналтын тоог баримтлан тухайн бүлгийн мэргэжлүүдээс хуваарь олгоно.
Өдрийн бакалаврын элсэлтийн бүртгэл
2020.05.15-2020.07.08-ны хооронд цахим хэлбэрээр явагдаж, дараах бүрдүүлэлтийг хийнэ.
- Цахим хэлбэрээр өргөдөл бөглөх
- Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг (хөтөлбөр тус бүр)
Бүртгэлийн хураамжийг дараах банкуудын төлбөрийн картуудаар 24 цагийн турш төлөх боломжтой.
- Худалдаа хөгжлийн банк
- Улаанбаатар хотын банк
- Эрэл банк
- Голомт банк
- Төрийн банк
- Хас банк
- Капитрон банк
- Хаан банк
Банкуудын е-пин код авах зааврыг харах бол энд дарна уу
Бүртгүүлэх заавар
№1. Системд нэвтрэх
-
Элсэгч Та системд нэвтрэхдээ үндсэн хуудасны БҮРТГЭЛ ХИЙХ болон БҮРТГҮҮЛЭХ сонголтуудыг хийж системд нэвтрэх хэсэг рүү шилжинэ.
-
Үүний дараа нэвтрэх хэсэгт шилжих бөгөөд бүртгүүлэгч нь "Боловсролын үнэлгээний төв"-ийн http://www.eec.mn/ сайт руу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан системд нэвтэрнэ.
Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг шалгаж системд нэвтрүүлэх бөгөөд бүртгэлтэй хэрэглэгч системд нэвтрэхэд үндсэн хуудас руу шилжинэ: