ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Отгонтэнгэр их сургуулийн “дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл”-ийг 100 хувийн саналаар 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

2018-06-30 04:29

“LUXURY” ГОО БҮСГҮЙ ТЭМЦЭЭНД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ХОЁР ОЮУТАН ОРОЛЦОНО

2005 оны "Монголын мисс" Б.Гантогоо ОТИС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн хоёр оюутанд БНСУ-ын онгоц үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын зохион байгуулж буй “LUXURY” гоо бүсгүй тэмцээнд оролцох эрхийг олгосон юм.

2018-06-05 10:04

ЕБС -ИЙН СУРАГЧДЫН ДУНДАХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Нийслэлийн боловсролын газар, Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл, Отгонтэнгэр Их сургууль, Карьер хөгжлийн төв хамтран “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД 2018” зохион байгуулагдлаа.

2018-06-05 09:42

“Агаарын тээврийн менежмент – Онгоцны үйлчлэгч” 2+2 хөтөлбөрт элсэгчдийн эхний өдрийн шалгаруулалт амжилттай боллоо

Сонгон шалгаруулалтын өмнө 2+2 хөтөлбөрийн онцлог, давуу тал, дадлагын бааз, хөтөлбөр хэрэгжүүлэгч Их сургуулиудын мэдээлэл болон элсэгчдэд олгох боломж, хөнгөлөлтийн тухай “Танилцуулга уулзалт”-ыг ЕБС-ийн төгсөгчид болон эцэг эхчүүдэд зориулан зохион байгууллаа.

2017-07-06 11:42

Отгонтэнгэр Их сургууль олон улсын магадлан итгэмжлэлийн сертификатаа гардан авлаа

АНУ-ын ACBSP буюу Бизнесийн сургууль хөтөлбөрийг магадлан итгэмжлэх олон улсын байгууллагын жилийн хуралдаан Калифорни мужийн Анахейм хотод боллоо. Дэлхийн 700 гаруй их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон энэхүү хуралдаанд  нэг жилийн үйл ажиллагаагаа тайлагнасан бөгөөд 50-иад байгууллагад олон улсын магадлан итгэмжлэлийн сертификат гардуулсан юм. Монгол улсаас дөрвөн их сургууль  олон улсын магадлан итгэмжлэлийн сертификатаа гардан авсаны нэг нь Отгонтэнгэр Их сургууль байлаа. 

2017-07-06 11:27

Сайн дурын үйл ажиллагааны төв нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар”, “Койка” олон улсын байгууллага, БНСУ-ын “Гөү энд Дү” төрийн бус байгууллага хамтран “Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулах төслийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжийн зургаан төвийн нэг нь  Отгонтэнгэр Их сургуулийг түшиглэн нээлтээ хийлээ.

2017-06-16 07:52

Отгонтэнгэр их сургууль олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдлээ

Отгонтэнгэр их сургуулийн Эдийн Засаг Бизнесийн улирдлагын сургууль 2013 онд АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх олон улсын байгууллага /ACBSP/-д гишүүнээр элссэж дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа сайжруулан улмаар өөрийн үнэлгээ хийн тайлан бичиж олон улсын магадлан итгэмжлэлд орлоо.

2017-06-16 07:39

Монголын дээд боловсролыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэрийнхэн

Монголын дээд боловсролын салбарыг дэлхийн энд хүргэсэн Отгонтэнгэр Их сургууль, МУИС, МБДС-ийн оюутнууд, эрдэмтэн багш нартаа баярлалаа гэж өнгөрсөн 12 сард БСШУС-ын сайд Ж.Батсуурь цом гардуулах ёслолын ажиллагаан дээр онцлон хэлсэн юм. Энэ бол  Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” тэмцээний дэд аварга болон гурав, дөрөвдүгээр байранд шалгарсан багуудад батламж, цом гардуулах ёслолын ажиллагаанд сайдын онцлон хэлсэн үг. Дэлхийн арав гаруй их дээд сургуулийн эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд “Бизнес загварчлал”-ын чиглэлээр бүтэн сарын хугацаанд найман үеийн турш өрсөлдөж эцсийн дүн гарахад Отгонтэнгэр Их сургуулийн баг дэд аварга болсон билээ. 0,33 оноогоор Дубайн охидын их сургуулийн баг тэргүүлж, харин дэд аварга болсон ОТИС, гуравдугаар байранд МУИС, тусгай байр МБДС-ийн багийн гишүүдэд Финляндын CESIM байгууллагаас ирүүлсэн цом, батламжийг БСШУС-

2017-05-03 04:14

“COSMO STUDENT-ОТГОНТЭНГЭР” оюутан залуусын унших дуртай сэтгүүл болжээ

Орчин үеийн залуусын өнгө төрхийг илэрхийлж, сонгодог, шинэ содон бүхнийг бусдаас түрүүлж оюутнууддаа хүргэхийг зорьдог Отгонтэнгэр Их сургууль COSMOPOLITAN сэтгүүлтэй хамтран “COSMO STUDENT-ОТГОНТЭНГЭР”  сэтгүүл гаргалаа.  Оюутан залуусынхаа дуу хоолойг сонсож, тэдэн рүү чиглэсэн олон ажлыг санаачлан хийдэг ОТИС-ийн хамтарсан энэхүү сэтгүүлд өөрийн оюутан залуучуудаар COVER зургаа хийснээс гадна шилдэг багш нарын сонирхолтой зөвлөмжүүд, их дээд сургуульд элсэхээр олон сонголтын дунд яваа хүүхэд залуусдаа мэргэжлийн зөв чиг баримжаа, зөв сонголтыг COSMO STUDENT-ОТГОНТЭНГЭР хэлж өгч байна.

2016-06-02 08:10

Эрх зүйн магиструуд дипломоо гардан авлаа

Отгонтэнгэр их сургуулийн 25 жилийн ойн босгон дээр Дорнод аймгийн төр захиргаа, шүүх, цагдаа, прокурорын ажилтнууд магистрын зэргээ амжилттай хамгаалан дипломоо гардан авлаа. 

2016-06-02 03:23